Дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан “PEACE” хөтөлбөр

“Parent’s Education and Children English” Program

Олон аав ээжүүд хүүхдүүдээ өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсролыг эзэмшүүлэхийг хүсдэг. Тэр дундаа АНУ-д тэтгэлэгтэйгээр сургах хүсэлтэй байдаг. Яагаад гэвэл Америкийн их сургууль, коллежиуд олон улсын оюутнуудад тэтгэлэг олгодогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд 1 жилд 30,000-70,000 ам долларын тэтгэлэгийг олгож байна. Үүнийг 4 жилийн турш 1 оюутанд олгоно гэж тооцоход 120,000-280,000 ам долларын тэтгэлэгийг олгоно гэсэн үг.

Үүнийг та төгрөгийн өнөөгийн ханшаар тооцвол 350,000,000-800,000,000 (Гурван зуун тавин сая-Найман зуун сая) төгрөг болно.

Тэгвэл эдгээр тэтгэлэгүүдийг таны хүүхдүүд олон улсын оюутан болоод авч сураасай, дэлхийн өндөр боловсролыг эзэмшээсэй гэж мөрөөдөж байгаа боловч үүнд ямар шаардлагууд байдаг, ямар сургуулиуд тэтгэлэг сайн олгодог, хэрхэн шат дараалалтайгаар хүүхдүүдээ бэлдэх зэргийг мэдэхгүй байна уу?

Энэ бүхэнд танд ✌️Peace онлайн хөтөлбөр туслах болно.

Хөтөлбөрт бүртгүүлье! (Mon-Usa Education Facebook чатаар бүртгүүлэх бол энд дарна уу.)

Хөтөлбөрөөс юу суралцах вэ?

  1. Аав ээжүүд хүүхдүүдэд зориулсан сургалт-Даваа гариг бүр фэйсбүүк лайваар болно.
    • АНУ-ын Вашингтон ДС хотоос хүүхэд залуучуудын хөгжлийн ментор Т.Гантуяа хөтөлбөрийг удирдан явуулж, өөрийн туршлага мэдлэгт үндэслэн дараах 6 модиулуудыг долоо хоног бүрийн Даваа гариг бүрт заана. Сургуулийн шалгуурууд болон түүнд хэрхэн бэлдэх, англиар өргөдөл эсээ, материалуудыг хэрхэн бэлдэж, сургуульдаа илгээдэг болон санхүүгийн боломжууд, мэргэжил сонголт, АНУ-ын элчин сайдын яамны ярилцлага болон сургуулийн ярилцлага зэрэгт хэрхэн бэлдэх талаар дэлгэрэнгүй зааж зөвлөж, оролцогчдын асуулт хариулт өгнө.
    • Мөн хөтөлбөртөө амжилттай оролцсон сурагчдад сайн дурын ажил хийх боломжийг олгодог.

2. Хүүхдүүдэд зориулсан анхан шатны англи хэлний видео сургалт (БОНУС СУРГАЛТ)

Энэхүү хөтөлбөрт та өөрөө оролцохоос гадна хүүхдүүдээ ч давхар анхан шатны англи хэлний сургалтын видео хичээлийг судлуулж , олон жил заалгаад ойлгоогүй анхан шатны дүрмүүдийг ойлгож, ойр зуур өөрийгөө илэрхийлж, англи хэлний түвшинг нь ахиулахад туслах болно. Хэрвээ таны хүүхдийн англи хэлний түвшин сайн бол энэхүү видео хичээлүүдийг судлах шаардлагагүй. Хөтөлбөрт оролцогчдодоо бонус бэлэг болгон өгч байгаа тул өөрсдийн сонголтоор хичээл судлах эсэхээ шийднэ.

3. Mindfulness бясалгал Мантра видео бичлэг (БОНУС СУРГАЛТ)

Олон орны хүүхдүүдээс шалгарч тэтгэлэг авна гэдэг амаргүй даваа байх нь ойлгомжтой юм. Эртнээс хүүхдүүдээ бага, дунд ангиас нь эхэлж бэлдэх явц дунд сэтгэлзүйн олон асуудлууд, сорилтууд аав, ээж, хүүхдүүдэд тулгарах болно.

Үүнийг даван туулах гарц бол сүүлийн үед ихээхэн дэлгэрч буй хүмүүсийг хүссэн амжилтанд хүргэхэд оюун, сэтгэл санааны дэмжлэг болох Mindfulness бясалгал таны гэр бүлд туслах юм.

Хөтөлбөр 45 хоног үргэлжилнэ.

Эдгээр 3 сургалтыг тус тусад нь авна гэвэл 1,450,000 төгрөг болох бөгөөд харин та багцаар нь ердөө 600,000 төгрөгөөр сургалтанд оролцох ховор боломжийг бид танд болон таны гэр бүлд олгож байна.

Хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

  1. Төлбөр 600,000 төгрөгийг Хаанбанк 5044136127 Т.Болортуяа дансанд төлнө. Гүйлгээний утга дээр сургалтанд оролцох эцэг эхийн аль нэгний фэйсбүүкийн нэр, утасны дугаараа заавал бичнэ.
  2. Хэрвээ та АНУ-с оролцох бол Zelle-р $200 төлөөд оролцох боломжтой. Zelle мэдээллийг Mon-Usa Education фэйсбүүк чатаас лавлана уу.
  3. Төлбөр төлсөн баримтыг Mon-Usa Education фэйсбүүк чат руу илгээх эсвэл [email protected] имэйл хаягаар илгээж сургалтанд оролцох зааварчилгааг биднээс авна.
  4. Хөтөлбөр 2022 оны 06 сарын дугаар сарын 25-ны өдөр Бямба гаригт 19 цагт эхэлнэ.

Төлбөрөө төлсөн бол энд дараад бүртгүүлийн маягтаа бөглөөрэй.

Бидэнтэй холбоо барих:

Facebook group: Mentor Ganaa , All Star

Youtube: MON-USA EDUCATION

Facebook: MON-USA EDUCATION,

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: MON-USA EDUCATION

Монгол дахь харилцах утас: Сургалтын менежер 80063395 Т.Болортуяа