Америкт суралцах миний төлөвлөгөө хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдэлүүд

Америкт суралцах миний төлөвлөгөө хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдэлүүдтэй танилцаарай.

Өөр нэгэн сэтгэгдэл

Хэл сурах ёстой гэж боддог байсан ч яг ямар зорилготой сурах ёстойгоо тархиндаа ухамсарлаагүй учраас хий дэмий сурах юмсан гээд маш их хугацааг алдаж байжээ. Энэ хөтөлбөрт оролцоод Америкт суралцах төлөвлөгөөгөө гаргаж зорилгоо тодорхойлсноос гадна амьдралынхаа 5,10 жилийн ирээдүйгээ харж чадсандаа маш их байртай байна. Хөтөлбөрөөс сонссон мэдсэнээ цааш нь судлаад ирсэн чинь бидэнд ямар их боломж байгааг олж харлаа. Зөвхөн өнөөдөр маргаашаа аргацаасан энэ амьдралаас өөрийнхөө хүчээр гарах боломж байгааг олж харсандаа маш их баяртай байна. Үнэхээр хүртээмжтэй сайхан сургалт болж чадлаа. Таны хөтөлбөрөөс олж авсан энэ их мэдээллийг өөрөө судлаад мэдэх нь хэр их байгаа билээ, мэдсэн нэг нь өөртөө итгэхгүй тэгээдл орхих биз тиймээс энэ сайхан үйлсээ цааш нь үргэлжлүүлээд монголын ирээдүй болсон олон залууст түгээгээрэй. Таниар маш их бахархаж байна. Амжилт хүсье.

Энэ захиагаар дамжуулан өөрийн зорилгоо танд амлалт болгон хүргэе. Энд зөвхөн Америкт суралцах төлөвлөгөөгөө оруулъя. Хажуугаар маш олон зорилго бичсэн байгаа. Үнэхээр биелэчихсэн юм шиг л сайхан байна.

“Америкт суралцах миний төлөвлөгөө” онлайн хөтөлбөрт бүртгүүлье!