“Америкт суралцах миний төлөвлөгөө” хөтөлбөр

Худалдаж авах

“Америкт суралцах миний төлөвлөгөө” хөтөлбөр нь 4 долоо хоногийн хугацаатай болдог бөгөөд АНУ-д ирж сурахад шаардлагатай бүхий л зөвлөгөө мэдээллийг багтааснаараа онцлог. Хөтөлбөр нь 4 модультай ба 7 хоног бүр шинээр  модулиуд судлан, гэрийн даалгавар ажиллаж, таныг зорилгоо бодит болгох үйлдэлүүдийг хийх алхамуудыг тодорхойлдог дасгалжуулалтын хөтөлбөр юм.

Америкт суралцах миний төлөвлөгөө хөтөлбөрийн Модулиуд

Модуль1 Таны боломж:

Энэхүү Модуль-1 нь танд АНУ-д сурч амьдрахад ямар ямар боломжууд байгааг тодорхой танилцуулдаг сургалтууд ордог. АНУ-ын сургуулиуд ямар тэтгэлэгүүдийг санал болгодог, таны боломж ямар байгааг харилцан ярилцан тодорхойлдог, тулгараад байгаа саад бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэж болохыг зөвлөдөг гайхалтай сургалт, зөвлөгөөний цаг байдаг.

Модуль2 Таны суралцах сургууль:

Өмнөх модулиар та өөрийнхөө боломжийг таньж мэдсэн бол энэ удаагийн модулиар таны мэргэжлийн дагуу сургах сургуулиудын талаарх мэдээллийг зөвхөн танд зориулж тэтгэлэгтэй болон тэтгэлэггүйгээр сурах сургуулийн мэдээллүүдийг өгч, сургуультайгаа хэрхэн холбогдох, хэрхэн сургуулийн өргөдөл маягтаа бөглөж, илгээх, урилгаа авч болох гэх мэт зөвлөгөөнүүд багтдаг.

Модуль3 Санхүүгийн боломж:

Өөрийн боловсролд хөрөнгө оруулалт хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт танаас шаардах нь ойлгомжтой. АНУ-д мөнгөтэй хүмүүс л сурдаг гэсэн буруу итгэл үнэмшлийг гээж, харин мэдлэг мэдээлэл сайтай хүмүүс сурах боломжтой байдгийг энэхүү модулиас суралцана.

Модуль4 АНУын визний зөвлөгөө:

Та АНУ-д сурахад элчин сайдын яамны визний ярилцлаганд орж, АНУ-ын хилээр нэвтрэн орох эрхтэй болдог. Визний ярилцлаганд хэрхэн бэлдэх талаарх зөвлөгөө, мэдээллийг энэхүү модулиас судлана.

“Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөртөө оролцсон оролцогчид цаашид бидэнтэй холбоотой байж, сургуулийн урилга авах, визний зөвлөгөө авах, виз авсан бол АНУ-д ирэхэд нь онгоцны буудлаас тосох (АНУ Вашингтон ДС, Виржиния мужид ирэх бол), зэрэг үйлчилгээг авч, цаашид сурч байх хугацаанд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгдөгөөрөө онцлог байдаг.

Хөтөлбөрийн давуу талууд:

  • АНУын нийслэл Вашингтон ДС хотоос онлайнаар явагддаг тул газар дээрхи үнэн бодит мэдээллийг авах боломж
  • Онлайн хөтөлбөр тул та ажил дээрээ, гэртээ, дэлхийн өнцөг булан бүрт хаана ч байсан оролцох боломжтой
  • Онлайн хөтөлбөр тул таны унаанд өнгөрөөх цаг, замын зардалыг хэмнэнэ.
  • Хөтөлбөрөө дууссан ч цаашид үйлчилгээ авах боломжтой
  • Тэтгэлэгтэй сурах арга замуудаас эхлээд бүхий л боломжуудыг таниулдагаараа гайхалтайУрамшуулал:
  •  Хөтөлбөрт оролцогчдодоо сургуулийн урилгыг илгээх, шат дараалсан  үйлчилгээнүүд болон дараагийн цуврал сургалт, хөтөлбөрүүдэд 20 хувийн хөнгөлөлтийн урамшуулалыг олгоно.
  • Америкт суралцах тухай мэдээллээс гадна Америк орны нийгэм, соёлын талаар суралцана.
  • Орчин цагийн оюутнуудын амжилтанд хүрэх олон арга техникүүдийг суралцана.
  • Хөтөлбөрт оролцогчиддоо АНУ суралцах эхний алхамаас эхлээд сургуулиа төгстөл удаан хугацааны туршид харилцаа холбоотой байж, хэрэгцээт зөвлөгөө, заавар, чиглүүлэгийг өгч хамтран ажиллах болно.
  • Амьдралын менежмент дижитал зорилгын дэвтэр бэлэглэнэ.

Модуль-1

1
Lesson-1
2
Lesson-2
3
Lesson-3
4
Lesson-4
5
Lesson-5
6
Lesson-6
7
Lesson-7
8
Lesson-8
9
Lesson-9

Модуль-2

1
Lesson-10
2
Lesson-11
3
Lesson-12
4
Lesson-13
5
Lesson-14
6
Lesson-15
7
Lesson-16
8
Lesson-17
9
Lesson-18
10
Lesson-19
11
Lesson-20
12
Lesson-21
13
Lesson-22
14
Lesson-23

Модуль-3

1
Lesson-24
2
Lesson-25
3
Lesson-26
4
Lesson-27
5
Lesson-28
6
Lesson-29
7
Lesson-30
8
Lesson-31
9
Lesson-32
10
Lesson-33
11
Lesson-34

Модуль-4

1
Lesson-35
2
Lesson-36
3
Lesson-37
4
Lesson-38
5
Lesson-39
6
Lesson-40
7
Lesson-41

Бонус Модуль

1
Lesson-42
2
Lesson-43

Be the first to add a review.

Please, login to leave a review