ЕБС-ийн 2-10 дугаар ангийн сурагчдад зориулсан “All Star” англи хэлний онлайн клуб

Сайн байна уу.

Энэхүү хуудсаар маань зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе!

АНУ-ын Вашингтон ДС хотоос тантай мэндчилж байна.

Би АНУ-д улсад 8 дах жилдээ амьдарч байгаа бөгөөд 7 болон 10 дугаар ангид сурдаг 2 охинтой. Тэд маань Америкийн ЕБС-д 6 дахь жилдээ суралцаж байна. Анх Монголоос 5 жилийн өмнө англи хэлний анхны ч мэдэгдэхүүнгүй ирсэн 2 хүүхэд маань жилийн дотор англи хэлээр ярьж сурсан. Үүнд Америкийн сургуулийн англи хэлийг гадны орны хүүхдүүдэд сургах арга техник нөлөөлсөнөөс гадна ээж хүн миний зүгээс маш их хүчин чармайлтыг шаардаж байсан юм.

Мөн анх “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байхад Америкт суралцах хүсэлтэй залуус багаасаа англи хэлийг эзэмшээгүйгээсээ болоод олон боломжуудыг алдаж байгааг хараад харуусах сэтгэл төрж байлаа.

Гэхдээ би ч мөн эдгээр залуусын адил 30 насандаа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн англи хэлний ангид элсэн суралцаж, Америкт 2 англи хэлний сургуульд сурсан туршлага, англи хэлээ ашиглаад АНУ-д бизнесийн удирдлагын мастерын зэргийг МЕНЕЖМЕНТ-ийн чиглэлээр хамгаалсан нь олон залуучуудад урам зориг өгдөг билээ.

Дээрх туршлагуудаас үндэслэн англи хэл сурах сонирхолтой хүүхэд залуучууддаа зориулан хүүхдийн англи хэлний “All Star” онлайн клубыг 2-10 дугаар ангийн сурагчдад зориулан 2019 оноос эхлэн, нээх санаа төрсөн юм. “All Star” сурагчдад зориулсан англи хэлнийхээ онлайн клубын үйл ажиллагаа одоо хэр нь амжилттай явагдсаар байгаа бөгөөд олон олон бяцхан шавь нар маань англи хэлийг зөв суурьтайгаар сурч яваад баяртай байдаг. 

Өөрийн болон 2 хүүхдийнхээ англи хэлийг сургасан туршлагууд англи хэлийг хүүхдүүддээ сургах хүсэлтэй аав ээжүүдэд болон сурагч оюутан залуучуудад маань тус болно гэдэгт итгэж байна.

“All Star” англи хэлний онлайн клубын зорилго нь ирээдүйд АНУ-д суралцах хүсэлтэй хүүхэд залуусын англи хэлний суурь мэдлэгийг багаас нь зөв тавьж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгддэг.

Клубын үйл ажиллагааны танилцуулга:

“All Star” англи хэлний клубыг санаачлагч, удирдан зохион байгуулагч багш Т.Гантуяа

Туслах багш нар М.Мөнхсор, М.Номинсор Вашингтон ДС хотын шилдэг дунд болон ахлах сургуулийн сурагчид.

Мөн Монголд IELTS-7 оноотой багш болон бусад багш нар хамтран хичээлийг заана.

Бид англи хэлийг үсэгнээсээ эхэлж сурч буй хүүхдүүдэд зориулсан цагаан толгойн ангиас эхлээд анхан болон дунд шатны ангиудын хичээлүүдийг заадаг.

Англи хэлний яриа дүрмийн хосолсон ангийн суралцагчид 7 хоногт 2 удаагийн видео хичээлийг онлайн сургалтын платформоос судалдаг.

“All Star” англи хэлний сургалтанд хүүхдүүдээ оролцуулсан аав ээжүүдийн маань сэтгэгдэлүүд

Цагаан толгойн анги:

😀Англи хэлний цагаан толгойн анги нь үсэгнээсээ эхлэн англи хэлийг сурч эхэлнэ.
🧚2 болон түүнээс дээш ангийн сурагчдад зориулагдсан.
⏰ Хичээл 3 сар үргэлжилнэ. Үргэлжлүүлэн суралцах бол анхан шатны ангид орно.
🌠 Эхний 1 сар үсгээ нүдлэн, богино үетэй үг уншиж, дараагийн 2 сар өдөр тутмын англи үгсийг уншиж, бичин, өөрийгөө илэрхийлж сурна.
🌐 7 хоногт 2 удаагийн видео хичээлээ сургалтын зориулалттай вэйбсайтаас суралцагч бүр өөрийн эрхээр орж, судална.
🗣 7 хоногт 1 удаагийн Zoom онлайн яриа, авиа зүй, дуудлага заслын дадлага хийх хичээлтэй. Мөн 1 удаа давтлага хичээлд оролцоно.
👥 1 ангидаа дээд тал 15 суралцагч байна.

Анхан шатны анги:

⭐️Анхан шатны дүрэм болон яриа хосолсон анги
⏰ Анхан шатны англи хэлний дүрэм, яриа хосолсон анги нь 3 сарын хугацаатай.
😊 3 сарын сургалтаа дуусгаад цаашид түвшин ахин суралцах боломжтой.
📚 24 сарын сургалтын хөтөлбөртэй.
🌐 7 хоногт 2 удаагийн видео хичээлээ сургалтын зориулалттай вэйбсайтаас суралцагч бүр өөрийн эрхээр орж, судална.
🗣 7 хоногт 1 удаагийн Zoom онлайн яриа, авиа зүй, дуудлага заслын дадлага хийх хичээлтэй. Мөн 1 удаа давтлага хичээлд оролцоно.
👥 1 ангидаа дээд тал 15 суралцагч байна.

Дунд шатны анги:

⏰ Дунд шатны англи хэлний Америк соёл, дүрэм, яриа хосолсон анги нь 12 сарын хөтөлбөртэй.
👩‍🏫 Англи хэлний дунд түвшиний мэдлэгтэй сурагч, залуусд зориулагдсан.
😊 3 сарын сургалтаа дуусгаад цаашид үргэлжлүүлэн, бүртгэлээ баталгаажуулан, сурч болно.
📚 12 сарын сургалтын хөтөлбөртэй.
🇺🇸 Америк орны нийгэм, түүх, соёлыг судлангаа англи хэлний чадваруудаа сайжруулна.
🌐 7 хоногт 2 удаагийн видео хичээлээ сургалтын зориулалттай вэйбсайтаас суралцагч бүр өөрийн эрхээр орж, судална.
🗣 7 хоногт 1 удаагийн Zoom онлайн яриа, авиа зүй, дуудлага заслын дадлага хийх хичээлтэй. Мөн 1 удаа давтлага хичээлд оролцоно.
👥 1 ангидаа дээд тал 15 суралцагч байна.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Сургалтын төлбөр: 3 сарын сургалтын төлбөр: 390,000 төгрөг. (600,000 төгрөг)

 Бүртгэл 2022 оны 03 дугаар сарын 4-ны өдөр хүртэл явагдана.

Төлбөрийг Хаанбанк 5044136127 Төмөрбаатар овогтой Болортуяагийн дансанд сургалтанд суух хүүхдийн овог нэр, утасны дугаарыг гүйлгээний утга дээр бичиж төлнө.

Төлбөр төлсөн баримтыг Mon-Usa Education фэйсбүүк чат руу илгээх эсвэл [email protected] имэйл хаягаар илгээж сургалтанд оролцох зааварчилгааг биднээс авна.

Бидэнтэй холбоо барих:

Facebook group: Mentor Ganaa , All Star

Youtube: MON-USA EDUCATION

Facebook: MON-USA EDUCATION,

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: MON-USA EDUCATION

Tik Tok: All Star English Club

Монгол дахь харилцах утас: Сургалтын менежер 80063395 Т.Болортуяа